RSS

Thursday, March 20, 2014

НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

                                                                                                                    БАТЛАВ.
                                                                         НИЙСЛЭЛИЙН  БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН      
                                                                         СУРГАЛТ АРГА ЗҮЙН ХЭЛТСИЙН  ДАРГА              
                                                                                                                 Ц.ЖАРГАЛАНТУУЛ
                                                             
                                                                   2014 оны 3 дугаар сарын  20-ны өдөр


НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Нэг:  Зорилго
ЕБС-иудын багш, суралцагчдын гадаад хэлний мэдлэг, хэрэглээний ур  чадварыг   дээшлүүлэх, гадаад  хэлний сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг өрнүүлэх, хэлний авъяастай сурагчдыг шалгаруулах

Хоёр:  Хамрах хүрээ
Нийслэлийн дүүргийн олимпиадаас  шалгарсан  9,11-р ангийн сурагчид, багш  нар оролцоно. Үүнд:
Ердийн сургуулийн 9,11-р ангиас шалгарсан тус бүр 12 сурагч, Гүнзгийрүүлсэн    /илүү цагаар судалдаг/  сургуулийн 9,11 ангиас шалгарсан тус бүр 8 сурагч, эхний 6 байранд шалгарсан багш оролцоно.

Гурав: Хугацаа
Нийслэлийн Англи хэлний олимпиадыг  2014 оны 04-р сарын 03-ны 09:00 цагт Эрхүү хотын нэрэмжит БГД-ийн   “Ган зам”  20-р сургууль дээр зохион байгуулна.
Нийслэлийн Орос хэлний олимпиадыг 2014 оны 04-р сарын 02-ны 09 цагт                    БГД-ийн  51 -р сургууль дээр зохион байгуулна.

Дөрөв: Бүртгэл
2014 оны 03-р сарын 27- 28 ны өдрүүдэд   09 -17  цагийн хооронд  Гадаад хэлний танхимд бүртгэнэ.

Тав: Олимпиадад оролцогчдын бүрдүүлэх материал:
·         Цээж зураг /2 хувь/
·         Хувийн хэрэг,сургуулийн тодорхойлолт
·         Сурагчдын  хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолтыг  үндэслэн мандат олгоно.

Зургаа: Олимпиад явуулах журам
·         Олимпиадыг НБГ-аас өгсөн зааврын дагуу явуулна.
·         Олимпиадад оролцогчид 8. 40-д   суудлаа эзэлсэн байна.
·         Гар утас, толь бичиг болон бусад зүйлс  ашиглахгүй.
·         Олимдиадад хоцорч  ирсэн тохиолдолд оролцуулахгүй болно.
Жич: Хугацаандаа бүртгүүлээгүй буюу хувийн хэргийн зөрчлөөс шалтгаалж олимпиадад оролцож чадаагүй асуудлыг комисс хариуцахгүй  болно.
          Олимпиад зохион байгуулах комисс
Утас: 99070905, 96656741,  99155820  англи хэл
Утас 99070905 99173004, 99714240  орос хэл












0 comments:

Post a Comment