-Та дунд сургуулиас их дээд сургууль хүртэл багшилж ирсэн хүн. Жаахан түүх хуучилбал яасан юм бэ?
- Намайг зөвхөн зохиолч сэтгүүлч талаас харж ярилцдаг болохоор багшийн талаас
ярилцана гэхээр сонирхолтой санагдлаа. Би чинь 1978 онд УБДС төгсөөд шууд л
аймгийнхаа сумын дунд сургуулийн захирал болчихсон юм.
Болчихсон ч гэж дээ, тэр үеийн аймгийн намын хорооны товчооны хурлаас надаас юу ч асуулгүйгээр “Шууд батлах уу? сайн ажиллаарай нөхөр минь” гээд ярсхийтэл гар өргөөд баталчихсан. Арай л бага ангид багшилсангүй. Ёстой самбар шохойн багш гэвэл мөн байх. 1979 онд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын анхдугаар зөвлөлгөөн Улаанбаатарт болсон. Тэр үед боловсролын яамны сайд Р.Санжаасүрэн гэдэг хүн байсан. Мандатын комиссын илтгэлд “Монгол Улсын дунд сургуулийн хамгийн залуу захирал” гэж намайг цоллож байлаа. Үүнээс болсон уу, яасан лабораторийн нэгдүгээр сургуулийн захирал Гомбосүрэн гуай “Тэр хүүг миний өрөөнд оруул” гэсэн юм билээ. Нийслэлийн дандаа том том захирлууд хэрэндээ булагначихсан, шилтэй юм дамжуулаад элдвийг л ярьцгааж байлаа. Улс даяар сууд гарсан Гомбосүрэн гэгч захирал хачин гоё ярьдаг, бас их шударга шулуун хүн шиг санагдсан. Ноосгой, Чүлтэм, Мэгзэм, Тангад гээд алдартай захирлуудын дунд багш нар нэрийг сонсоод л чичирдэг Боловсролын яамны ерөнхий боловсролын сургуулийн хэлтсийн дарга Хангай байж байлаа. Би ч эмээсэн гэж жигтэйхэн. Гомбосүрэн захирал “нааш ир” гэж байна. Бүр болоогүй миний өвөр дээр суу гэж байна. Ийм юм гэж байж болох уу даа. Суухаас аргагүй боллоо, том захирлууд инээлдээд л...“За Хангай чи харж бай. Энэ сайхан залууг сайн хар. Манай боловсролын ирээдүй. Гэтэл чи луу шиг хүрхрээд багш нарыгаа айлгасаар, алдсаар явна. Ийм залуусаа бид тогоондоо тогтоож чадахгүй байгаа учраас энэ боловсрол чинь хөгжихгүй байгаа юм. Чи харж л байгаарай, хамгийн залуу захирал энэ хүү мөдхөн үгүй бол аймгийн эвлэлийн хороон дарга болно, үгүй бол намын сургуульд орно доо” гэж билээ. Нөгөө мундаг Хангай дарга маань ч “Аа тийм үү? Чи л үүнийг мэдэж байна уу?” гэхээс өөр юу ч хэлээгүйсэн. Би мөн их ичиж, нүүр улайж, сүрдэж билээ. Үнэхээр л тэр үед гайгүй багш нар тийм замаар явчихдаг байсан. Энэ нь нэг талаар харамсалтай ч, улс орондоо чухал байжээ. УБДС маань хэрэг дээрээ өөр олон салбарт сайн сайн боловсон хүчин бэлтгэгч байлаа шүү дээ. Ингээд ярьвал юм дуусахгүй. Аймгийн төвөөс 200-аад км зайтай алс хол сумын төвөөс шөнө орой гарч ес эхэлсэн янгинасан өвлөөр түргэн тусламж дуудахаар гарч, золтой л хөлдөж үхээгүйсэн. “Өөрөөлийг аврах биш, өөрөө үхэх гэж байдаг мөн тэнэг амьтанаа” гэж өвгөжөөр эмч загнаж л байлаа. Дотуур байрнаас оргоод хөлдөх шахсан хүүхдийг аварч л явлаа. Дүнгэнэсэн өвлөөр машин эвдрээд 3О-иад км алхсаар орос цэргийн анги дээр очиж шуурганаас аврагдаж байлаа. Орос хүний мөс чанарыг оростой ойр байсан хүн л мэднэ дээ. Сурагчийн өвлийн амралтаар багш нар маань тэмээний бөхнөөс баян, гитар хөгжим зүүчихээд малчдаар явж, концерт тоглож, мал төлүүлэхэд тусалж байлаа. Тэр бүү хэл драмын театрч сандарч байж тавьж байсан “Найрын ширээний ууц” жүжгийг манай багш нарын сумын клубт тоглож, олон түмнийг хэрэндээ хөгжөөж, баясгаж явлаа.
-Та “Мянган цэн үг” номондоо “Багш гэдэг ихэнхийн хувьд он жилүүдийн тэртээд орхигдсон дурсамж юм” гэж бичсэн байсан?
-Тийм ээ. Багш багш...бид нар хөөрдөг ч дурсамжаас өөр юу ч биш юм шиг надад санагддаг. Шавь нар маань дийлэнхдээ мартаж, хааяа нэг санадаг, санагалздаг биз. Үлдээлээ... боллоо... цаашаа яаж явах хэрхэх нь тэдний хэрэг. Эргэж ч харахгүй байх нь тэдний маань хэрэг. Гэвч багш хүн шавь нараа заавал эргэж хардаг. Бүр бахархлын нулимстай нүдээрээ эргэж хардаг, өөр рүү утасдахгүй, ярихгүй мөртлөө “Энэ чинь одоо миний шавь юм шүү дээ” гэж чимээгүй бахархдаг. Ийм л хувь заяатай улс юм даа, хөөрхий багш нар...
-Та багшийн хувьд юугаараа бахархаж явдаг вэ?
-Бахархах юм бий. Янз бүрийн хүмүүс “багшаа” гэж дуудахаар бахархдаг. Аймгийн Сургалт заах аргын кабинетын эрхлэгчээр ажиллаж байхдаа долоо хоног бүр 2-3 багшийн хичээлд сууж анализ хийж зөвлөгөө өгдөг, 200 гаруй хоног хөдөө сумдаар явж өдөр шөнөгүй зүтгэж байлаа. Сургалт заах аргын кабинет гэдэг бол Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институтын хөл болсон түшиг байгууллага. СЗАК бол боловсролын байгууллагын уураг тархи, багш нарыг хөгжүүлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны онол практикийг нэвтрүүлэгч гол штаб байсан. Тэр сайхан байгууллагыг устгасан нь манай ерөнхий боловсролын нэг том алдаа. Багш нар үнэн үгэнд, сайхан үгэнд цэцэг шиг сэргэдэг улс. Юм үлдээх сайхан. Хэдхэн хоногт кабинет тохижуулан байгуулна, сурган хүмүүжүүлэх ухааны сүүлийн үеийн ололтоос ярина, туршлага солилцуулна, семинар зохион байгуулна, аймгийн болон улсын хэмжээний шилдэг багш нарыг авч яваад үзүүлэх хичээл заалгана, загнаж зэмлэхээсээ илүүтэй багш нартаа ойр дотны зөвлөгч болж, тэдэндээ сэтгэлийн урам хайрлана. Аймгийнхаа бараг бүх багш нарыг хэн нь хэн бэ? гэдгийг бид мэддэг байсан гэвэл худал биш. Гайхуулж байгаа юм бишээ, манай СЗАК-ынхан багш нарын тархийг цэнэглэгч байсан. Ялангуяа би ажлыг нь хүлээн авсан Г.Эрдэнэ-Очир бол бүх талаараа боловсорсон, жинхэнэ соён гэгээрүүлэгч, жинхэнэ чадварлаг зохион байгуулагч, боловсролын ухааныг түгээгч уран илтгэгч хүн байлаа. Сүүлдээ ардын аман зохиолыг судалдаг томхон эрдэмтэн болсон ч харамсалтай нь ид хийж бүтээх үедээ хорвоог орхисон билээ. Түүний үлдээсэн жишгээр би ажиллахыг их чармайдагсан. Тэр үед хөгжүүлэх сургалт, асуудал шийдвэрлэх сургалт, за тэгээд тайлбартай дасгалын арга гээд шинэ шинэ арга барилыг нэвтрүүлж, үр дүнг үзэж байлаа. Одоо америк, герман гээд л хэдий чинээ том юм ярина, тэр нь хөрсөн дээрээ өчүүхэн жижиг юм болж буугаад байх шиг. Намайг ажиллаж байхад “Сурагчийн жил- 1983, 1884” оны ажлаар улсын хэмжээнд хоёр удаа 1-р байр эзэлж, бараг аймаг болгоноос манай Дундговь аймгийн сургууль, багш нарын туршлагыг судлахаар ирдэг байсан юм шүү. Үүний гэрчүүд бүгд амьд сэрүүн байна. “Дундовь аймгийн багш нарын туршлага” номыг Сурган хүмүүжлэх ухааны хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институтийн эрдэмтэдтэй хамтран бичилцэж улсын хэмжээнд заавал нэвтрүүлэх тэргүүн туршлагад орж байсан. “Бүтээлч багш”, “Тэргүүний заах аргач багш”, “Тэргүүн туршлага эзэмшигч багш” гэдэг цол шагналыг миний бие санаачилж бий болгосныг Ч.Сэрээтэр сайд улсын хэмжээнд нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гээд нэг хэсэг ийм шагнал олгодог болсон байсан. Одоо тэр байхгүй болсон шиг байгаа юм. Улсын тэргүүний сургуулиуд бий болж, хэд хэдэн багш гавъяат болж, багш нарын сурган хүмүүжүүлэх уншлага, монгол хэл, математикийн олимпиадад улсад байнга тэргүүн байруудад ордог байлаа. Ер нь Дундговь аймаг шиг олон гавьяат багштай, бас Д.Төмөр гэхчилэн Ардын багшийг төрүүлсэн аймаг олонгүй болов уу? Ер нь боловсролын ажил шинэчлэгдэх тусмаа нэлээд тогтвортой консерватив шинжтэй байх хэрэгтэй. Нэг аваад нөгөөг хаяад үсчээд байвал багш ч, сурагч, сургууль ч дагаад үймчихдэг.
-Таныг чинь зохиолч сэтгүүлч гэдгээр хараад байдаг. Боловсролд ийм их зүтгэснийг чинь ер мэдэхгүй юм?
-3О-аад жил багшилжээ. “Сургууль, багш” хэмээх хаалгаар орж гарч явсаар одоо л нэг орхиод явчихааргүй сандлаа олж, түүн дээрээ сууж байна. Миний нийтлэл, сэтгүүлзүйн хувьд бичдэг сэдвийн маань нэг боловсролын асуудал байдгийг мэднэ биз дээ. Тэгээд ч намайг ардын боловсролын сэдвээр докторын зэрэг хамгаалсныг сонсоод хүмүүс их гайхдаг. “Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын сургалтын агуулга стандартыг боловсронгуй болгох нь“ сэдвээр хамгаалсан юм шүү дээ.
-Дурсамж яривал барагдашгүй их зүйл танд байгаа нь мэдээж. Хүүхэд нэг бүрийн авъяасыг хөгжүүлэхэд багш хүн ямар үүрэг хүлээх ёстой вэ?
-Үл мэдэгдэм ч авьяасын хажуугаар ажиггүй өнгөрсөн багш шиг нүгэлтэн хорвоод байхгүй. Багш хүн гайхалтай мэдрэгч, шавь нарынхаа дотор сэтгэлийг уншигч, өдөөгч, сэрээгч, дагуулагч, хөгжүүлэгч, урам зориг итгэл хайрлагч байх хэрэгтэй. Бүх хүн таван мэдрэхүйн сүвээ нээлттэй байлгах албагүй бол, багш хүн бүр зургаа дахь мэдрэхүйн сүвээ нээлттэй байлгах нь чухалсан. Тэр бол шавь нараа нээх явдал юм. Сайн багштай таарна гэдэг хүн болж төрсөнтэй адил ховор аз завшаан. Ер нь багш хүн авьяасыг асааж ч чадна, бүрмөсөн унтраалга болж ч чадна. Багш хүн шавь нарынхаа авьяас билгийн эх баригч мөн. Хүүхдийн хамгийн анхны амжилт багшийнх байдаг. Алдаа нь бас... Сурагчийн авьяасыг хөгжүүлнэ гэдэг багш өөрөө ямар ч талын авьяасыг дээд зэргээр бишрэгч, хүндлэгч байх ёстой. Гэтэл энэ талаар сүв нь нээгдээгүй дэндүү мэдрэмжгүй, чулуу шиг гөлгөр, болхи хэнэггүй, ерөөсөө дотор болон гадна талаасаа хөгжөөгүй багш цөөн ч гэсэн тааралддаг нь харамсалтай. Тосон дээр ганц шүдэнз зурахад яадаг билээ, дүрсхийнэ биз дээ. Гэтэл асаагч нь, гал нь багшийн гарт байгаа хэрнээ түүнийгээ атгасаар байгаад тэтгэврийнхээ хугацаагаа дуусгачихдаг хүн бий. Би олон багштай хутгалдаж явсаны хувьд, боловсролыг эрхэмлэн дээдэлдгийн хувьд энэ гашуун үгэнд дургүй байлаа ч заавал хэлэх ёстой. Хөгжсөн багшаас хөгжсөн шавь төрнө. Ер нь ямар нэгэн зүйлд авьяасгүй хүн гэж хорвоод байхгүй. Харин түүнийгээ төгс чадвар, дадал, мэргэшил болгон хөгжүүлэх нь дутагдалтай байдаг. Багш таны өмнө юу мэдэхгүй толгойгоо илээд зогсч байгаа тэр хүүд, охинд ямар нэгэн авьяасын оч байгаа.
-Та жишээ хэлж чадна биз дээ?
-Олон жишээ байдаг байх. Нэг зах гэр хорооллын ядуу айлын хүү сургууль багш нараасаа ер сайн үг дуулж яваагүй юмсанж. Гэтэл тэр амьдрахын эрхээр өөрийн чадалдаа тохирсон юмыг санаачилжээ. Сарампай хашааныхаа өнцөг дээр “Би дугуу засан” гээд биччихсэн байсан. Гурван үг бичихэд хоёр алдаж байгаа биз. Зах зээлээ олж харсан байгаа биз. Авьяас гэдэг энэ. Тэгээд дугуйны элдэв эрэг шураг боолт цуглуулаад үнэхээр дугуйг чанартай засдаг, түүн дээр хүүхэд хүмүүс эвдэрхий дугуйгаа хөтлөөд ирдэг, ямар ч байсан талх махныхаа мөнгийг элбэг олдог байсан юм билээ. Тэр хүү одоо Оюутолгойд сарын бараг гурван сая төгрөгийн цалинтай ажилладаг, тохилог сайхан орон сууц авчихсан гэж байгаа. Тэр харин хэр зөв бичдэг болсныг мэдэхгүй. Энэхүү авьяас чадварыг багш сургууль нээсэнгүй, харин өөрөө өөрийгөө нээжээ.
-Сонин жишээ байна. Надад ямар ч авьяас байхгүй гэж хэлж байхыг би нэг бус удаа сонссон?
-Тэр бол өөдрөг биш хүн байна. Ийм хүнд нүдийг нь олж хатгасан үг хэрэгтэй. Авьяас гадны хүнд байтугай өөрт мэддэггүй тохиолдол бий. Тэр бүү хэл тэнэг гэхээр хүнд ч авьяас байдаг. Хөдөөгийн нэгэн суманд шүлсээ гоожуулаад явдаг “маанаг гайхал” гэхээр хүн байсан. Гэтэл тэр аман хуураар гайхамшигтай тоглодог, гарын ур дүйний хувьд ямар ч мэргэжлийн мужаанаас дутахааргүй, шилийг гэхэд л дугуй гонзгой, дөрвөлжинөөр аль ч хэлбэрээр, бүр шугамгүйгээр гайхалтай тэгшхэн зүсчихдэг хүнтэй тааралдсан. Дэлхийн мянганы хамгийн алдарт зохион бүтээгч Эдисон 1О9З цоо шинэ нээлт хийсэн шүү дээ. Тэр сурлагаар хоцрогчийн нэг байсан гэдэг. Алдарт Фишер гуравдугаар ангиа хаяад дан шатар хөөцөлдөөд, дэлхийн аварга болж, түүний хурц, уран гоё, сэтгэлгээний өвөрмөц шийдлийг одоо болтол шагшдаг. Сургуулийн анги танхимд тавьсан дүн амьдралын дүнтэй таардаггүй. Улаан онц байсан нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй, харин эх орны алтан гурвыг арай ядан чирч явдаг нь эрдэмтэн доктор, нэрт яруу найрагч, нийгмийн том зүтгэлтэн болчихсон байх нь бишгүй тохиолдоно. Муу таарууг би өөхшүүлж байгаа биш, багш нараа ганцхан цонхоор бүү хар л гэж байгаа юм. Юмыг сайнтай нь, муутай нь хар л гэж байгаа санаатай. Тиймээс сургууль багш нарын ажлыг дүгнэхдээ хэн гэдэг сурагчийн ямар авьяас чадварыг дэмжээд, юунд хүргэв гэдгийг тооцож байх тусгай үзүүлэлтийг боловсруулмаар ч юм шиг. Дүнгийн тухайд гэвэл 1-3 ангид хуучныхаар онц, сайн, дунд гэсэн үнэлгээгээр дүгнэмээр санагддаг. “Онц сурлагатан” гэдэг бол хүүхдийн жинхэнэ насан туршийн бахархал, дуурсах нэр алдрын нэг. Бараг дунд гэсэн тавиад ч хэрэггүй. 1ОО баллын сурлагатан гэдэг үг “онц сурлагатан” гэдэг үгийн хажууд үнэхээр жол дуулддаг болжээ. Одоо тэгээд бараг бүгдээрээ л 8О, 9О, 1ОО балл авдаг юм биш үү? дээ. Яахав ахлах ангийнхнаа ингээд дүгнэдэг юм байгаа биз. Хүүхдийг хөлд орж ядаж байхад түлхээд хаявал дахиад өндийхөд бэрх. Хүүхдийг алтан гавалтан, алдартан болгоё гэвэл 1-6 насанд нь хөлсөө гаргах хэрэгтэй. Энэ наснаас нь түүний ирээдүйг харж болдог. Энэ үеийг алдвал бүх зүйл хойно хоцорсон байдаг. Одоо тестээр шалгалт авдаг болсон. Энэ нь хэл яриаг хөгжүүлэхгүй сэтгэлгээг задалж өгөхгүй байна. Чавганцын үзэг ч юмаа олоод дугуйлчихаж чаднаа. Бас их сургуулийн төгсөгчдөөс улсын шалгалт авдаггүй болжээ. Уг нь магадгүй ганцхан удаа уншуулдаг үе шүү дээ. Энэ мэт дэвшил гэхээсээ ухралт хийгээд байх шиг.
-Өнөө цагт багшийн нэр хүнд ямар байна гэж та боддог вэ?
-Ардын багш нар шиг түмэн олноосоо хүндэтгэл хүлээсэн хүмүүс байгаагүй. Ямар ч мэргэжлийн нэрийн өмнө “Ардын” гэсэн хүндэтгэл явдаггүй. Үнэхээр бүхний манлайд туг нь болж явсан даа. Нийгмийн оюун санааг гэрэлтүүлэгч, соён гэгээрүүлэгчид байжээ. Ямар ч хүн багш нараа бахдан ярьдаг байлаа. Аймгуудын төвийн 10 жилийн сургуульд одоо бодохноо жинхэнэ докторууд, профессорууд хичээл заадаг байжээ. Одооны зарим дээд сургуулийн багштай зэрэгцэхгүй. “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багшид заяажээ”. “Сургууль бол хоёр дахь гэр” гэсэн дулаан бүлээн үгийг бүрмөсөн мартчихсан байх юм. Ардын багшийн тухай нэг ч муу үг уран зохиол болоод ард түмний аманд байгаагүй. Ер нь багшийг муучилж болох ч, ёсзүйн хувьд үнэхээр таарахгүй харшлах зүйл. Энэ нь багшдаа биш, хүүхдэдээ шавь нартай холбоотой. Хуучны “Багш” тэмдгийг маш жижгээр энгэрийн тэмдэг болгож хэвлүүлэн багш бүр зүүж явбал ядаж олны өмнө ёс зүйгээ хадгалахад тустай баймаар. Багш нарынхаа урам зоргийг сэргээж, алдаршуулж байж боловсролыг хөгжлийн тэргүүлэх салбар болгоно. Ардын багшийг хэн дуртай нь шүүмжилдэг, гутаадаг болжээ. Би хэлэхээс ч ичиж байна. Тэр жил Дорнодын нэг сургуулийн бүх бага ангийн багш нар юутай... гээд сонинд гарсан, чи санаж байна уу?
-Юутай гэж?
-Миний амнаас энэ үг гарч өгөхгүй байна. Тэгж амаа бузарлаад яахав. Манай нэг нэрт зохиолч Б.Догмидын өгүүлэл ч байдаг даа. Тэгж бичүүлсэн багш нар яаж эргээд багшлах билээ. Бүгдээрээ гутахын дээдээр гутаад ажлаасаа гарцгаасан биз. Сэтгүүлч хүн хүнийг хайрлаж бичдэг болохоос нүүр хийх газаргүй болтол бичих шиг гэмт хэрэг байхгүй. Шударга байна гэдэг бол сэтгүүлч олдсон эрхээрээ хүнийг дураараа доромжилж гутаахын нэр биш. Багшгүй хүн нэг ч байхгүй. Багшийн нэр алдрыг шороотой нь хутгаад хаячихвал хэн тэднийг шүтэж биширч үлгэр жишээ болгож үг хэл сургаалийг авах билээ.
-Сурлагаар тааруу хүүхдийг яаж ахиулах вэ?
-Үүнийг ярьвал чи бид хоёрын яриа дуусахгүй. Олон арга бий. Хуучны бол багш нар сургуулиасаа салдаггүй, хүүхдүүдээсээ салдаггүй байлаа. Ар талдаа амьдралгүй юм шиг хоёр нарны хооронд сургууль дээрээ байцгаана. Нэн ялангуяа сурлагаар хоцрогсодтой тулж уйгагүй ажилладаг байсан. Улирлаас улиралд ахиулаад тэргүүний эгнээнд аваачдаг байсан. Урмыг хугалж болохгүй. Нэгдүгээр ангийн хүүхдийг “тэнэг маанаг, юу ч сурахгүй амьтан” гэж хамаг муу муухай үгээ шавхаж хэлэх нь үнэхээр цээртэй. Сургуульдаа загнуулна, гэртээ загнуулна. Тэгээд л сурахыг, сургуулийг, номыг үзэн ядаж эхэлнэ. Одоо зарим ялангуяа хувийн сургууль оюуны ядаргаанд оруултал асар их ачаа үүрүүлдэг юм билээ. Таван литр бедонд таван летр ус багтана шүү дээ. Гэтэл 7,8 литрийг хийгээд цалгиулаад асгаж байгаатай адил. Ийм ачааг даах тун цөөн хүүхэд бий. Юм л бол Америк, америк гэж ярина. Яагаад монголын үндэсний онцлогтой боловсролын тогтолцоо байж болдоггүй. Гаднаас авах юмаа авна. Америкт хими, биологи, математик, англи хэлийг албан ёсоор заавал үзнэ. Бусдыг бол үзэхгүй байж болдог гэдэг юм билээ. Дургүй хичээлдээ суух албагүй. Харин өөр ангийн сайн багшийн хичээлд суух нь чөлөөтэй байдаг. Бас тоогоо бодож чадахгүй бол доод ангийн бодлогыг бодоод дүгнүүлчихдэг. Ийм эрх чөлөө хэрэгтэй юу? Юу нь сайн, юу нь муу вэ? Ер нь тэгээд бүх шинжлэх ухааныг төгс сайн эзэмшүүлэх үү? Гэхдээ маш чухал юмнаас хөндийрүүлээд дургүй юм руу түлхээд байна уу? Мэдээж, бүгдэд сайн болгохыг чармайх нь зүй. Японд гагнуурчин хүн байлаа гэхэд түүгээрээ л дэлхийд л өмнөө хүн гишгүүлэхгүй байх ёстой гэж сургадаг. Тэр хүн усны томъёог ч мэдэхгүй, мэдэх ч албагүй. Мэргэжил сонгох, мэргэжлийн чиг баримжаа гэж маш чухал зүйлийг бид ихээхэн ярьдаг, түүнд багш нар тусалж, зөв замыг заадаг байлаа шүү дээ. Генерал болох хүнийг усны татуургын инженер болгож болох уу? даа. Сайн гуталчин болохыг эмч болгож болох уу? Хүүхдээ сайн хүн, эрдэм номтой хүн болгоё гэвэл багш, эцэг эх, сургууль гурвын алтан хэлхээ холбоо чухал. Бас л америкийг ярих болох ньээ. Би тэнд бараг хоёр жил болохдоо боловсролын байгууллага, сургуулиар нь орж энэ тэрийг сонирхдог байсан. Манайхан шиг эцэг эхийн хурал хийхдээ “Танай тэр улаан нооль, юу ч сурахгүй усан тархитай” гэж эцэг эхчүүдийг газар дор ортол нь ичээж, дотрыг муухайруулдаггүй. Хүүхдийнхээ хуралд суугаад бараг сэтгэл мэдрэлийн өвчтэй юм шиг болгоод гаргадгийг болиулах хэрэгтэй. Энэ бол нөгөө менежментийн агуу их харилцааны тухай асуудал юм. Харилцаагүйгээр ямар ч ажил өөдлөхөө больжээ. Америкт өөрийнх нь хүүхдийн тухайд маш нууцаар бараг шивнэж байгаад зөвхөн өөрт нь хэлнэ.
-Сайн багш гэж хэн бэ?
-Сайн багш гэж юуны өмнө сайн хүн байх ёстой. Тэгээд мэргэжилдээ хайртай, хүн судлаач, сэтгэлзүйч, шавь нарын хамгийн нууц ертөнц рүү шурган орж чаддаг, нээж чаддаг тэр хүнийг л хэлнэ. Одоо манайд хүмүүнлигийн ухаан дутагдаж байна. Төрийн удирдлагуудад ч дутагдаж байна. Математикийн багш хүн ч урлаг, уран зохиол, гоо сайхан, шашин, хууль цааз, гүн ухааны зохих мэдлэгтэй байвал сайнсан. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. Яаж хөгжих вэ? гэж зөндөө асуудаг. 1000 сайн багштай болоод дахиад 1000 багшийг өөр шигээ болго гэх хэрэгтэй юм даа. Хэдэн мянган жилийн өмнөх Күнзийн гавьяа бол өөрөө оюуны төгс төгөлдөрт хүрээд зогсоогүй наад зах нь 7000шавийгаа өөр шигээ болгосон гаввяатай. Тэр 7000 шавь нь Хятадын бүх газар нутгаар явж гэгээрүүлэн, өнөөдөр Хятад орныг оюун санааны хувьд, ёс суртахууны хувьд, үзэл санааны философийн хувьд цэнэглэж, явсаар дэлхийн тэргүүлэгч гүрэн болоход ойртож очоод байна. Ядаж ажилсаг, хөдөлмөрч болгож чадаж.
-Багш хүн амьдрал ядуу, сэтгэлээр баян, эрдэм агуу гэдэг үгтэй та нийлэх үү?
-Өнөөдөр улс орны шинэчлэл хөгжил гэж их ярьж байна. Багшаа өөрчлөхгүйгээр, бүх шатны улсын болоод хувийн сургуулийг дэмжихгүйгээр энэ тухай яриад хэрэггүй. Би бүр 90-ээд оны дундуур бичиж байсан. Бага ангийн багш нарын хөдөлмөрийг үнэлж, цалинг тэр үед сая төгрөг болгооч гэж...Боловсролын байшингийн суурь нь бага анги, тэр тусмаа нэгдүгээр анги. Гэтэл бага ангийн багшийг ёстой “бага багш” гэж үздэг муухай ялгаварлах үзэл ерөөсөө салахгүй байсаар байна. Бага ангийн багш гэдэг бол хамгийн том багш. Одоо шинэчлэлийн Засгийн газар боловсролд шинэчлэл хийе гэж байгаа бол дунд сургуулийн багш нар шатнаасаа буугаад бага ангид багшилъя, цэцэрлэг, яслийн хүмүүжүүлэгч болъё гэсэн сэтгэхүйтэй болгох хэрэгтэй. Би хэрвээ захирал байсан бол нэг сайн бага ангийн багшийг 10 дунд зэргийн дунд ангийн багшаар солихгүй.
-Сул багш нар гэж ярих юм аа?
-Багш нар хүнд дүн тавьдаг хүмүүс биш, харин хүмүүсээр дүн тавиулдаг улс шүү дээ. Шавь нар нь, эцэг эхчүүд аль хэдийнэ дүнгээ тавьчихсан байдаг. Сул хүн хаа сайгүй бий, бүх мэргэжилийнхэнд бий, харин багш нарын дунд гэж байж таарахгүй, эмч нарын дунд бас байж таарахгүй. Өрхөө татаж өглөөг угтдаг шиг, шинжлэх ухааны өрхийг багш хүн л татдаг. Урд нэг их зөв бодлого байжээ. Хамгийн шилдэг сайн сурлагатай сурагчдыг багш бэлтгэх сургуульд авдаг байлаа. Одоо шилэгдэж, ширвэгдсээр байгаад хамгийн ядруу нь багшийн мэргэжил дээр очиж байгаа. Тэгэхлээр боловсролын салбар яаж дээшлэх юм бэ? Сүүлийн 2О гаруй жил хоёр юмнаас айж ирсэнд би одоо хүртэл гайхаад бардаггүй. Нэгд хүүхдийн хүмүүжил гэж бүү ярь, хоёрт тэргүүн туршлага гэж бүү ярь гэж...Энэ хоёр багана ганхаад, боловсролыг бүр балаад хаячихлаа. Энэ хоёр эрхэм юмыг элсэн цаг шиг уруугаа харуулаад хаячихжээ. Хүмүүжил боловсролоос ч илүү чухал болж байгааг та бид амьдрал дээрээс харж байна. Туршлага хэрэггүй гэж зурагтаар хэнэггүй ярьдаг болж. Эрх чөлөөг учиртай эдлэх хэрэгтэй. Тиймээс би нэг номондоо “Эдэлж сураагүй эрх чөлөө шиг гамшигт зүйл байхгүй” гэж бичсэн. Зөв эрх чөлөө шиг агуу зүйл байхгүй. Юм болгонд эрх чөлөө гэж хашгирсаар байгаад Америк зан суртахуун ч, европ суртахуун өөрөө нурж унаж байгаа байшин шиг болсон шиг санагддаг. Сар бүр л сургууль дотор буун дуу гарч байна шүү дээ. Ямар байлдааны фронт биш дээ. Дээрээс бөмбөг хаяахад гурав дөрвөн хүн өртлөө гэж мэдээлдэг. Гэтэл нэг солиотой амьтан нэгэн дор 2О бага балчир хүүхдийг шүршээд хаячихаж байна шүү дээ. Энэ ямар вэ? Сургуулийн хашаан дотор чангахан ч дуу гаргаж болохгүй цээртэй газар буун дуу сонсогддог болжээ. Энэ түгшүүрийн дохио шүү. Бусдын сайн ч, муу нь ч багш гэж энэ.
-Тэгээд хаанаас сурах вэ?
-Хүмүүжлийг азиас, академик сургалтыг оросоос цаашлаад европоос эрвэл дээр юм шиг санагдана. Ер нь тэгээд Японоос сурах юм асар их байнаа. Японд тэр жил болсон далайн хар шуургыг санаж байгаа биз дээ. Хүмүүс хэдэн зуун мянган доллартай сейф, алт мөнгийг гудамжнаас олоод авчраад өгч байна.Гашуун зовлонд нулимс унагаж байгаа тохойн чинээ хүүхдийг харсангүй. Манай боловсролынхон японоос бөөн бөөн туршлага сайн арга барил үүрч ирэх хэрэгтэй дээ. Япон айлд нэг хоёр хоног хонож үзсэн. Тэгэхдээ би бодсон. Аа энэ Япон оронд нэг хүүхдэд хоёр том багш байна, тэгээд агуу яваа юм байна гэж... Япон айл болгонд, япон өрх болгонд нэг алдарт багш байна. Тэр нь хэн бэ? гэвэл ээж гэдэг, эх хүн гэдэг агуу багш байна. Нөхөрт гарсан бүсгүй хүн ажил бараг хийдэггүй юм билээ. Тэд бүх зүйлээ зөвхөн гэр бүл, хүүхдийн хүмүүжил сурлагад зориулдаг, үүнийг 100 хувь нуруун дээрээ авдагийг хараад биширсэн. Америкт 1647 онд боловсролын хуулиа гаргаж, “Хатагтай нарын сургалт” гэдэг юмыг гаргаад, хэн нь илүү мэддэгээрээ багшил гэсэн үзэл санааг гаргасан байдаг. Манай эцэг эхчүүд хүүхдүүддээ нэг бол харгис цагдаа шүүгч, үгүй бол нь нялуун нялцгай салбадай болжээ.
-Боловсролыг цаашдаа яаж хөгжүүлэх вэ?
-Ертөнц даяар асар их хэрэгтэй хэрэггүй мэдээлэл хуримтлагджээ. Энэ бол үйлдвэрлэлээс хэдэн арав дахин их. Жишээлбэл, машин, нисэх онгоц, усан онгоц бүтээх үйлдвэрлэлээс гэхэд л хэдэн арав дахин илүү болж таарч байна. Мэдээлэл бол боловсрол биш. Мэдээллийг мэдлэг болгон хувиргах хэрэгтэй. Цахимлуураар авч байгаа мэдээллээрээ бол багш нараас ч илүү болжээ. Одоо индоген, кристал хүүхэд маш олноор төрж байгаа болохоор цахим хэрэглүүр, гар утсыг хоёр настай хүүхэд ч учрыг олчихдог болжээ. Энэхүү мэдээлэл бол бас мэдлэг рүү, шинжлэх ухаан руу чангаах нэгэн хүчин зүйл мөн. Миний хувьд боловсрол гэдгийг хэнийг юунд, яаж, хэрхэн сургах вэ? гэсэн мөнхийн асуултыг өөртөө тавьсан хэвээрээ байгаа гэж боддог.

Б.Анхцэцэг
Эх сурвалж Баримт.мн
0 comments:
Post a Comment