БМДИ -ээс Гадаад хэлний үндсэн сургалттай холбоотой мэдээлэл хүргүүлж байна:
- Сургалтад хамрагдах багш нарын төсөв мөнгө батлагдсан тул аймаг тус бүр илгээсэн судалгааны тоонд оролцогч багш нарынхаа тоог барина уу. Тодорхой шалтгааны улмаас сургалтад хамрагдах боломжгүй багш байвал оронд нь судалгаанд хамрагдаж амжаагүй эхний жилдээ ажиллаж байгаа багшлах эрхгүй багшийг явуулж болно. Үүн дээр анхаарах зүйл: жишээлбэл Говь-Алтай аймгийн нэг багш дикреттэй ирэхгүй бол оронд нь Говь-Алтай аймгаас л багш нэмэгдэх боломжтой. Говь-Алтай аймгаас ирэх хүний тоо дутуу гээд оронд нь Завхан аймгаас хүн нэмж болохгүй гэсэн үг.
- Хэрэв оролцогч багш нарын нэрс, мэдээлэлд өөрчлөлт орох бол энэ талаар миний мэйл хаяг руу 02 сарын 18-ны дотор тайлбарын хамт судалгааг засаж явуулна уу.
- Оролцогч багш нарт дараах зүйлсийг бэлтгэж ирэхийг анхааруулж сануулах, мэдээллэх хэрэгтэй:
- Зөөврийн компьютер
- ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Зөвлөмж - 1 /тус зөвлөмж 2014 онд хэвлэгдсэн 60 хуудастай гарын авлага бөгөөд сургууль бүрт багш бүрт хүргэгдсэн/
- Иргэний үнэмлэхний хуулбар 2%
- Унааны баримт /орон нутгаас ирэх бол/, томилолтын хуудастай ирэх.
- Сургалтын бүртгэлийг өдөр бүр нарийн хөтөлж томилолтын мөнгийг сургалтад хамрагдсан өдрөөр олгоно. Тиймээс сургалтын 10 хоногт бүрэн ирцтэй хамрагдаж байж 10 өдрийн томилолтыг авна.
- Унааны мөнгө авах тохиолдолд оролцогчдын унааны ирж буцах баримт хоёул эх хувиар байна. Буцах билет эх хувиар авахад оролцогч буцах билетгүй болно гэх мэт асуудал үүсдэг учраас сургалтад ирэхдээ билетийг илүү хувь авахыг оролцогч тус бүрт сануулах. Онгоцоор ирсэн тохиолдолд оролцогчдын онгоцны билет тамгаар баталгаажсан мөн тухайн билетийг худалдаж авсан тамга гарын үсгээр баталгаажсан бэлэн мөнгө тушаасан баримт заавал байна. Жич: Унааны баримтгүй тохиолдолд унааны зардал олгогдохгүй.
- Нийт оролцогчид 10 хоногийн Үндсэн сургалтыг дуусгаад өөрийн сум, аймагтаа үргэлжлүүлээд 3 сарын хугацаатай цахим сургалтанд хамрагдана. 10 хоногийн сургалт + 3 сарын сургалтын дараа багшлах эрхийн хариу гарна. 10 хоногийн сургалтад суугаагүй бол цахим сургалтад бүртгэхгүй. 10 хоногийн сургалтад суусан хэрнээ 3 сарын цахим сургалтаар заасан хугацаанд даалгавраа гүйцэтгээгүй тохиолдолд багшлах эрх авахгүй.
02
сарын 25-03 сарын 06-ны өдрүүдэд зөвхөн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан,
Говь-Алтай аймаг болон нийслэлийн багш нар хамрагдана. Сургалт Чингэлтэй
дүүргийн 23-р сургууль дээр зохион байгуулагдана. /23-р сургуулийн
газрын зургийг хавсаргав./
Бусад аймгийн багш нарын сургалтын хугацааг эцсийн байдлаар товлох үед мэдээллэх болно.
0 comments:
Post a Comment