№
|
Багш
|
Туршлага
|
1
|
СБД-ийн Орчлон сургуулийн англи хэлний багш Г. Байгаль
Заах аргач зэрэгтэй, 11 жилдээ ажиллаж байна.
“Тоглоомын аргаар бага насны хүүхдийг сургах нь”
|
Бага насны сурагчдын нас сэтгэхүй өвөрмөц онцлогийг харгалзан тоглоомын аргаар сургалтаа явуулдаг.
Хичээлийг
аль болох тоглоомын аргаар заах нь хүүхдийг уйдаахгүй, богино хугацаанд олон зүйлийг мэдэж авах боломжийг олгодог .
Бага насны хүүхэд тоглонгоо зөвхөн мэдлэгээ бүтээх бус сурах арга барил, харилцааны чадварт суралцан өөртөө итгэлтэй байж сэтгэл зүйн ханамжтайгаар сурах үйл ажиллагаанд оролцож байдаг. Энэ нь хүүхдийн сурах идэвхийг өрнүүлж, анхаарлын төвлөрөл, сонсох чадварыг нь хөгжүүлдэг. Сургалтын /
тоглоомын/ хэрэглэгдэхүүнээ гарын доорхи материал ашиглан сурагчидтайгаа
хамтран бэлтгэдэг нь хүүхдүүдийн бүтээлч үйл ажиллагааг маш их
хөгжүүлдэг.
|
2
|
БЗД-ийн 84-р сургуулийн англи хэлний багш Р
Ариунаа
Боловсрол судлалын магистр
Тэргүүлэх зэрэгтэй, 23 жилдээ ажиллаж
байна.
“Англи хэлний хичээлд МХТ ашиглан сурагчдын сурах арга
барилыг хөгжүүлэх нь”
|
Мэдээлэл харилцааны технологи : интернет, гар утас ашиглан хичээлийн
хэрэглэгдэхүүнийг цахим буюу видео хэлбэрээр бэлтгэх, интерактив хичээлүүдийг хэрэглэж сурагчдын сурах арга барилыг
хөгжүүлдэг. онлайн тест гүйцэтгэх зэрэгт МХТ-ийн хэлбэр хэрэглэдэг . Жишээ
нь:
-Гар
утсаа ашиглан англи хэл дээр багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгэх. Тухайлбал, мессеж хэлбэрээр хариултаа
илгээх, утасны камераа ашиглан бичлэг хийхдээ англи хэлээр танилцуулга хийх
-Сурагчдын
сонирхлыг төрүүлэхийн тулд сургалтын төрөл бүрийн интерактив тоглоомуудыг
хэрэглэх (Wheel of
fortune, hangman etc)
-Сурагчдын сонсох
чадварыг хөгжүүлэхийн тулд материалыг файл хэлбэрээр даалгаврын хамт өгч
тодорхой хугацааны дараа шалгах
-Интернетийн
боловсролын сайтуудын холбогдох линкүүдийн өгч тухайн үзэж буй сэдвээр
өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах, хоцрогдлоо арилгах, бие даан суралцах
чадвараа хөгжүүлэх даалгавруудыг гүйцэтгэн үр дүн болон үнэлгээг багшид
мэйлээр явуулжтооцуулах
- Сурагчид эссе болон зохион
бичлэг бичих даалгавруудыг өөрсдөө бэлтгэн файлээр багшид илгээх ба багш
уншиж танилцан холбогдох зөвлөгөө, тайлбар өгөх ба тодохой хугацааны дараа
сурагчид засаж сайжруулсан хувилбараа багшид илгээх
-Судалсан сэдвийн дагуу бусад сурагчдадаа PowerPoint ашиглан презентаци хийх, онлайн тест ашиглан
олон сонголт бүхий даалгавруудыг хийж гүйцэтгэх
-WebQuest, Podcast ашиглан хэсгээр гүйцэтгэх төсөлт ажил болон бие даан гүйцэтгэх ажлаа
хамтран бэлтгэж ангидаа танилцуулга хийх зэргээр
сурагчдыг бүтээлчээр ажиллуулж сургах тал дээр анхаарч ажилладаг. Сурагчид
дээрх төрлийн даалгавруудыг биелүүлэх сонирхолтой, хоцрогдлоо арилгах, дүнгээ
ахиулах, ганцаарчлан хараат бус байдалд анхаарлаа төвлөрүүлэн сууж сурах,
мэдээллийг бүтээлчээр боловсруулан ашиглаж сурах зэрэг олон давуу талтай
байдаг.
|
3
|
ЧД-ийн 50-р сургуулийн гадаад хэлний багш Ц Туул
Боловсрол судлалын магистр
Тэргүүлэх зэрэгтэй, 29 жилдээ ажиллаж
байна.
“”Тулгуур дохионы аргаар хэл зүйн бүтцийг тайлбарлах
нь”
|
Орос хэлний хичээлийг заахад хамгийн их бэрхшээл
учруулдаг тийн ялгал, нэр үгтэйгээ цаг зохицож хувирах үйл үгсийн хувирлыг
асуултаар хэлбэржүүлэн хэл зүйн системтэй мэдлэг, дадал, чадвар
олгож хөгжүүлэх арга юм. Жишээ нь Кто + любить+ что гэсэн асуултаар өгүүлбэр зохиохын тулд кто асуултын оронд
ямар нэр үг тавихаас шалтгаалан любить гэдэг үг хувирна гэдгийг , хэрвээ цаг
заасан тулгуур үгтэй загвар болох
когда+ кто+ходить+ куда+в чём байх тохиолдолд хэзээ гэдгээс шалтгаалан үйл үг
цагаар хувирах зүй тогтлыг анхнаас нь буюу 7-р ангиас нь хэрэглээ болгоход хэл
зүйн цэгцтэй мэдлэг олгох ач холбогдолтой. Энэ аргыг хэрэглэснээр
мэдлэгийг цэгцтэй олгох ,хичээлийг багцалж заах, дахин давтах процессийн дүнд батжиж дадлага болох,улмаар тогтсон
мэдлэг,бүтээлч чанарын илрэл болох мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшинд
хүрэх, хэлэхүйн үйл ажиллагааны чадваруудыг зэрэг хөгжүүлэх,ахлах ангид нь бие дааж ихийг
хийлгэх бололцоо нээгддэг зэрэг олон давуу талтай.
|
4
|
БГД-ийн 113 -р сургуулийн орос хэлний багш Д
Уранчимэг
Хэл шинжлэлийн магистр, Заах
аргач зэрэгтэй, 12 жилдээ ажиллаж
байна.
“Пирамид бүтээх ” аргыг хэрэглэн сурагчдын үгийн
нөөцийг баяжуулах нь ”
|
Сурагчдад үг цээжлүүлэх, тэдний үгийн нөөцийг баяжуулах, холбоо үг, богино өгүүлбэр зохиох, ярианы дадлага эзэмшүүлэхэд энэ аргыг
хэрэглэдэг.
Орос хэлний энгийн үг, холбоо үг, өгүүлбэр бүтээх замаар пирамид босгох
даалгавар өгнө. Ингэхдээ багш эхний өгөгдөл үгийг өгөх бөгөөд сурагчид ганцаарчилан болон багаар ажиллаж үгийн эрэлд гарна.
Тухайлбал:
Кто? Мама
Чья мама? Моя мама
Что делает твоя мама? Моя мама читает
Что читает твоя мама? Моя мама читает книгу
Ийнхүү сурагчид 4-6 асуултанд хариулах буюу сэтгэн бодох замаар пирамид бүтээдэг. Пирамид
аргыг Орос хэл эхлэн үзэж буй 7-8
ангийн бататгал хичээлд илүү
тохиромжтой байдаг. Энэ аргыг хэрэглэснээр сурагчид үгийн эрэл хайгуулд
идэвхтэй оролцохоос гадна олсон үгээ
амархан цээжилнэ. Ингэж эрж хайж цээжилсэн үг мартагдахгуй удаан хадаглагдаж
мэдлэг бүтээх, түүнийгээ хэрэглээ болгоход түлхэц өгдөг.
Сурагчид хэрэгтэй үгээ олоод урамшиж, хэл зүйн дүрмийн
дагуу зөв хэрэглэхийг хичээхийн чацуу үг, өгүүлбэрийг нүдлэн тогтоож сурч, үг холбоо үг өгүүлбэр бүтээхэд
дадлагаждаг. Сурагчид багшийн өгсөн
өгөгдөл үгийг сайтар ойлгож, мэдэх, нөхдийнхөө хариултыг анхааралтай сонсох, хүлээцтэй байх, бие биедээ урам өгч дэмжих зэрэгт суралцдаг.
|
5
|
ХУД ийн 114 -р сургуулийн орос хэлний багш П
Түмэнцэцэг
Хэл шинжлэлийн магистр, Тэргүүлэх зэрэгтэй, 29 жилдээ ажиллаж байна.
“Хичээлээр хүүхдийг төлөвшүүлэх
нь” |
Багш П.Түмэнцэцэг нь
сурагч нэг бүртэй ажиллан,сурагч төвтэй, хүүхдийг дэмжсэн
бүтээлч арга барилаар уншуулж бичүүлж бүтээлчээр сэтгүүлж сургах тэдний
сурах үйл ажиллагааны явц үр дүнг
тооцож, ажиллах үнэлэх дүгнэх зөвлөх арга зүйг эзэмшинэ. Бүтээлчээр
унших,
хосоор унших, зөвлөн унших, номын тэмдэглэл хөтлөх, жижиг ном хийх гэх
мэт сургалтын идэвхтэй аргуудыг
сургалтдаа ашиглаж хэвшсэнээр сурагчдын ярих чадвар сайжран сурах урам зоригтой болдогийг багш мэдэрч дээрх
аргуудыг оновчтой сонгон хэрэглэх ур чадвартай болжээ. Сурагчдаар өөрт нь
тохирсон бүтээлч ажлыг хийлгэн амжилттай
явуулж бүтээлийг нь нийтэд
сурталчилах ажлыг явуулдаг.
|
Friday, March 7, 2014
Багш нарын туршлагаас
Labels:
Мэдлэгт тань дусал
0 comments:
Post a Comment