RSS

Thursday, March 20, 2014

НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

                                                                                                                    БАТЛАВ.
                                                                         НИЙСЛЭЛИЙН  БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН      
                                                                         СУРГАЛТ АРГА ЗҮЙН ХЭЛТСИЙН  ДАРГА              
                                                                                                                 Ц.ЖАРГАЛАНТУУЛ
                                                             
                                                                   2014 оны 3 дугаар сарын  20-ны өдөр


НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Нэг:  Зорилго
ЕБС-иудын багш, суралцагчдын гадаад хэлний мэдлэг, хэрэглээний ур  чадварыг   дээшлүүлэх, гадаад  хэлний сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг өрнүүлэх, хэлний авъяастай сурагчдыг шалгаруулах

Хоёр:  Хамрах хүрээ
Нийслэлийн дүүргийн олимпиадаас  шалгарсан  9,11-р ангийн сурагчид, багш  нар оролцоно. Үүнд:
Ердийн сургуулийн 9,11-р ангиас шалгарсан тус бүр 12 сурагч, Гүнзгийрүүлсэн    /илүү цагаар судалдаг/  сургуулийн 9,11 ангиас шалгарсан тус бүр 8 сурагч, эхний 6 байранд шалгарсан багш оролцоно.

Гурав: Хугацаа
Нийслэлийн Англи хэлний олимпиадыг  2014 оны 04-р сарын 03-ны 09:00 цагт Эрхүү хотын нэрэмжит БГД-ийн   “Ган зам”  20-р сургууль дээр зохион байгуулна.
Нийслэлийн Орос хэлний олимпиадыг 2014 оны 04-р сарын 02-ны 09 цагт                    БГД-ийн  51 -р сургууль дээр зохион байгуулна.

Дөрөв: Бүртгэл
2014 оны 03-р сарын 27- 28 ны өдрүүдэд   09 -17  цагийн хооронд  Гадаад хэлний танхимд бүртгэнэ.

Тав: Олимпиадад оролцогчдын бүрдүүлэх материал:
·         Цээж зураг /2 хувь/
·         Хувийн хэрэг,сургуулийн тодорхойлолт
·         Сурагчдын  хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолтыг  үндэслэн мандат олгоно.

Зургаа: Олимпиад явуулах журам
·         Олимпиадыг НБГ-аас өгсөн зааврын дагуу явуулна.
·         Олимпиадад оролцогчид 8. 40-д   суудлаа эзэлсэн байна.
·         Гар утас, толь бичиг болон бусад зүйлс  ашиглахгүй.
·         Олимдиадад хоцорч  ирсэн тохиолдолд оролцуулахгүй болно.
Жич: Хугацаандаа бүртгүүлээгүй буюу хувийн хэргийн зөрчлөөс шалтгаалж олимпиадад оролцож чадаагүй асуудлыг комисс хариуцахгүй  болно.
          Олимпиад зохион байгуулах комисс
Утас: 99070905, 96656741,  99155820  англи хэл
Утас 99070905 99173004, 99714240  орос хэл












Thursday, March 13, 2014

Олимпиадын хуваарь




Олимпиадын хуваарь

Tuesday, March 11, 2014

2013 – 2014 оны хичээлийн жилд багшлах эрх олгох, сунгах, хасах, нөхөн олгох үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрмийн 2.2.17-д заасны дагуу багшлах эрх олгох үйл ажиллагааг БМДИ зохион байгуулах үүрэг хүлээж байгаа билээ.

Friday, March 7, 2014

Багш нарын туршлагаас



Нийслэлийн гадаад хэлний багш нарын туршлагаас

Англиар ярихад гаргадаг түгээмэл алдаа



1.Нар зүүн зүгээс гардаг.
Буруу: The sun rises from the East.
Зөв:     The sun rises in the East.
2.Бид далай руу явсан.
Буруу: We went to the ocean.
We went to the beach.

Англи хэлний угтвар үгс


Англи хэлний угтвар үгс
Монгол хэлэнд угтвар үг гэж байдаггүй тул англи хэл эхлэн суралцаж байх үед англи хэлний угтвар үгсийг яриандаа орхих буюу буруу газар хэрэглэхээс гадна монгол руу орчуулахад амаргүй байдаг.
Англи хэлэнд at, in, on, about, for, of, from, to, over, with, across, after, before гэх мэт үгсийг Prepositions гэнэ. Үүнийг монгол руу орчуулвал “ямар нэгэн юмны өмнө” гэсэн утгатай учраас эдгээр үгсийг хэл зүйд угтвар үг гэдэг.

Орос хэлний түгээмэл хэрэглэгддэг 500 үйл үг

Орос хэлний түгээмэл хэрэглэгддэг 500 үйл үг

Багшийн дээд сургуульд 700 -аас дээш оноотой хүүхэд үнэгүй суралцахаар боллоо

Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс юм. Тэгвэл  2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авчээ.

Хичээлийн жилийн бүтэц А/445

Амралтын өөрчлөлтийг эндээс татна уу.

2014 ОНЫ ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Багш нараа, үндсэн  сургалтын хуваарийг татан авч эртнээс ажлаа зохицуулах, сургалтад  бүрэн хамрагдах талаар анхаарна уу.
эндээс татна уу.

Сайн багштай таарна гэдэг хүн болж төрсөнтэй адил ховор аз завшаан

МУИС-ийн багш, доктор профессор До.Цэнджавын "Сайн багштай таарна гэдэг хүн болж төрсөнтэй адил ховор аз завшаан" ярилцлагыг Баримт.тн -ээс хүргэж байна.

-Та дунд сургуулиас их дээд сургууль хүртэл багшилж ирсэн хүн. Жаахан түүх хуучилбал яасан юм бэ?
- Намайг зөвхөн зохиолч сэтгүүлч талаас харж ярилцдаг болохоор багшийн талаас ярилцана гэхээр сонирхолтой санагдлаа. Би чинь 1978 онд УБДС төгсөөд шууд л аймгийнхаа сумын дунд сургуулийн захирал болчихсон юм.

Эхний жилдээ ажиллаж буй нийслэлийн багш нарын нэрс

Гадаад хэлний үндсэн сургалт 2 сарын 25 өдрөөс - 3 сарын 06 өдрийг хүртэл /10 хоногийн хугацаанд/ хамрагдах гадаад /орос хэлнээс бусад/ хэлний багш нарын мэдээлэл:
Эхний жилдээ ажиллаж буй нийслэлийн багш нар:

Үндсэн болон төрөлжсөн сургалтад хамрагдах багш нарын анхааралд

Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиутээс үндсэн болон төрөлжсөн сургалтын талаар ирүүлсэн мэдээллийн хүргэж байна.
 Гадаад хэлний үндсэн сургалт 2 сарын 25 өдрөөс - 3 сарын 06 өдрийг хүртэл /10 хоногийн хугацаанд/ 2 группээр зэрэг эхлэхээр боллоо. 2 сарын 25 өдөр(Мягмар гариг) ЧД-ийн 23-р сургуульд нээлт эхлэнэ. Сургалтын 2 дахь групп СБД-ийн 45-р сургууль дээр зохион байгуулагдана. Багш нар аль группт хамаарахыг нэгдсэн нээлт дээр зарлана.
Орос хэлний багш нарыг тусад нь 3 сарын 11-18 өдрүүдэд /8 хоногийн хугацаанд/ зохион байгуулах болсон.

БМДИ -ээс мэдээлэл хүргүүллээ.

БМДИ -ээс Гадаад хэлний үндсэн сургалттай холбоотой мэдээлэл хүргүүлж байна:
  1. Сургалтад хамрагдах багш нарын төсөв мөнгө батлагдсан тул аймаг тус бүр илгээсэн судалгааны тоонд оролцогч багш нарынхаа тоог барина уу. Тодорхой шалтгааны улмаас сургалтад хамрагдах боломжгүй багш байвал оронд нь судалгаанд хамрагдаж амжаагүй эхний жилдээ ажиллаж байгаа багшлах эрхгүй багшийг явуулж болно. Үүн дээр анхаарах зүйл: жишээлбэл Говь-Алтай аймгийн нэг багш дикреттэй ирэхгүй бол оронд нь Говь-Алтай аймгаас л багш нэмэгдэх боломжтой. Говь-Алтай аймгаас ирэх хүний тоо дутуу гээд оронд нь Завхан аймгаас хүн нэмж болохгүй гэсэн үг.

1 жилийн сургалтад хамрагдах багш нарын нэрс

Эхний жилдээ ажиллаж буй нийслэлийн гадаад хэлний багш нарын сургалтад хамрагдах багш нарын нэрс 
2 сарын 25 өдрөөс - 3 сарын 06 өдрийг хүртэл /10 хоногийн хугацаанд/ 2 группээр зэрэг эхлэхээр боллоо. 2 сарын 25 өдөр(Мягмар гариг) ЧД-ийн 23-р сургуульд нээлт эхлэнэ. Сургалтын 2 дахь групп СБД-ийн 45-р сургууль дээр зохион байгуулагдана. Багш нар аль группт хамаарахыг нэгдсэн нээлт дээр зарлана.
Орос хэлний багш нарыг тусад нь 3 сарын 11-18 өдрүүдэд /8 хоногийн хугацаанд/ зохион байгуулах болсон. Үлдсэн хоногийн агуулгыг багш нар сургалтын дараа үргэлжлүүлээд цахим хэлбэрээр суралцана. Энэхүү сургалтыг Эрхүүгийн Боловсролын академийн орос хэлний заах аргазүйн тэнхимийн багш нартай хамтарч зохион байгуулна. 2014 онд мэргэжил дээшлүүлэх 21 аймаг, Улаанбаатар хотын зөвхөн орос хэлний багш нар хамрагдана. 

5 жилийн сургалтад хамрагдах багш нарын нэрс

2 сарын 25 өдрөөс - 3 сарын 06 өдрийг хүртэл /10 хоногийн хугацаанд/ 2 группээр зэрэг эхлэхээр боллоо. 2 сарын 25 өдөр(Мягмар гариг) ЧД-ийн 23-р сургуульд нээлт эхлэнэ. Сургалтын 2 дахь групп СБД-ийн 45-р сургууль дээр зохион байгуулагдана. Багш нар аль группт хамаарахыг нэгдсэн нээлт дээр зарлана.
Орос хэлний багш нарыг тусад нь 3 сарын 11-18 өдрүүдэд /8 хоногийн хугацаанд/ зохион байгуулах болсон. Үлдсэн хоногийн агуулгыг багш нар сургалтын дараа үргэлжлүүлээд цахим хэлбэрээр суралцана. Энэхүү сургалтыг Эрхүүгийн Боловсролын академийн орос хэлний заах аргазүйн тэнхимийн багш нартай хамтарч зохион байгуулна. 2014 онд мэргэжил дээшлүүлэх 21 аймаг, Улаанбаатар хотын зөвхөн орос хэлний багш нархамрагдана. 

10 жилийн сургалтад хамрагдах багш нарын нэрс

2 сарын 25 өдрөөс - 3 сарын 06 өдрийг хүртэл /10 хоногийн хугацаанд/ 2 группээр зэрэг эхлэхээр боллоо. 2 сарын 25 өдөр(Мягмар гариг) ЧД-ийн 23-р сургуульд нээлт эхлэнэ. Сургалтын 2 дахь групп СБД-ийн 45-р сургууль дээр зохион байгуулагдана. Багш нар аль группт хамаарахыг нэгдсэн нээлт дээр зарлана.
Орос хэлний багш нарыг тусад нь 3 сарын 11-18 өдрүүдэд /8 хоногийн хугацаанд/ зохион байгуулах болсон. Үлдсэн хоногийн агуулгыг багш нар сургалтын дараа үргэлжлүүлээд цахим хэлбэрээр суралцана. Энэхүү сургалтыг Эрхүүгийн Боловсролын академийн орос хэлний заах аргазүйн тэнхимийн багш нартай хамтарч зохион байгуулна. 2014 онд мэргэжил дээшлүүлэх 21 аймаг, Улаанбаатар хотын зөвхөн орос хэлний багш нар хамрагдана. 

Гарын дорх материал ашиглаж хүүхэлдэй хийж сурцгаая!

Багш нар гарын доорх материал ашиглаж хүүхэлдэй хийх аргачлалыг хүүхдүүдээ зааж өгөөрэй. Мөн гадаад хэлний хичээлд дүрийн тоглолт хийхдээ ашиглаарай. http://shillopop.com/ сайтаар нь ороод олон олон хэрэгтэй, сонирхолтой тоглоомуудыг нь үзээрэй.
 эндээс татаарай!

Элсэлтийн ЕШ-ын хуваарь

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй


2014 ОНЫ ЭЕШ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.  Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.