БАТЛАВ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
СУРГАЛТ АРГА ЗҮЙН ХЭЛТСИЙН
ДАРГА
Ц.ЖАРГАЛАНТУУЛ
2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Нэг: Зорилго
ЕБС-иудын багш, суралцагчдын гадаад хэлний мэдлэг, хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх, гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын
гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг өрнүүлэх, хэлний авъяастай сурагчдыг шалгаруулах
Хоёр: Хамрах хүрээ
Нийслэлийн дүүргийн олимпиадаас шалгарсан
9,11-р ангийн сурагчид, багш нар оролцоно.
Үүнд:
Ердийн сургуулийн 9,11-р ангиас шалгарсан тус бүр 12 сурагч, Гүнзгийрүүлсэн
/илүү цагаар судалдаг/ сургуулийн 9,11 ангиас шалгарсан тус бүр 8 сурагч, эхний 6 байранд шалгарсан багш
оролцоно.
Гурав: Хугацаа
Нийслэлийн Англи хэлний олимпиадыг 2014
оны 04-р сарын 03-ны 09:00 цагт Эрхүү хотын нэрэмжит БГД-ийн “Ган зам”
20-р сургууль дээр зохион байгуулна.
Нийслэлийн Орос хэлний олимпиадыг 2014 оны 04-р сарын 02-ны 09 цагт БГД-ийн 51 -р сургууль дээр зохион байгуулна.
Дөрөв: Бүртгэл
2014 оны 03-р сарын 27- 28 ны өдрүүдэд 09 -17 цагийн хооронд
Гадаад хэлний танхимд бүртгэнэ.
Тав: Олимпиадад оролцогчдын бүрдүүлэх материал:
·
Цээж зураг /2 хувь/
·
Хувийн хэрэг,сургуулийн
тодорхойлолт
·
Сурагчдын хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолтыг үндэслэн мандат олгоно.
Зургаа: Олимпиад явуулах
журам
·
Олимпиадыг
НБГ-аас өгсөн зааврын дагуу явуулна.
·
Олимпиадад
оролцогчид 8. 40-д суудлаа эзэлсэн
байна.
·
Гар
утас, толь бичиг болон бусад зүйлс
ашиглахгүй.
·
Олимдиадад
хоцорч ирсэн тохиолдолд оролцуулахгүй
болно.
Жич: Хугацаандаа бүртгүүлээгүй
буюу хувийн хэргийн зөрчлөөс шалтгаалж олимпиадад оролцож чадаагүй асуудлыг
комисс хариуцахгүй болно.
Олимпиад
зохион байгуулах комисс
Утас: 99070905, 96656741,
99155820 англи хэл
Утас 99070905 99173004, 99714240
орос хэл